Category Archives:Эвлэрүүлэн зуучлал

Яагаад бид эвлэрүүлэн зуучлалыг сонгох ёстой вэ?

1. Эвлэрүүлэн зуучлах байгууллага хаана байдаг вэ?

Монгол Улсын “Эвлэрүүлэн зуучлалын тухай” хууль 2012 онд батлагдан гарсанаар эвлэрүүлэн зуучлал нь шүүхийн дэргэд болон төрийн бус байгууллагын дэргэд байхаар хуульчлагдсан бөгөөд дүүргүүдийн шүүх дээр орон тооны болон орон тооны бус ихэвчлэн өмгөөлөгчид хуульчдаас бүрдсэн эвлэрүүлэн зууучлагч нар ажиллаж байна. Харин МҮХАҮТанхимын дэргэд “Бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах төв” байгуулагдан бизнесийн маргаан болон хөдөлмөрийн маргааны эвлэрүүлэн зуучлалаар мэргэшсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эвлэрүүлэн зуучлагч нар ажиллаж байна.

2. Эвлэрүүлэн зуучлагч гэж хэнийг хэлэх вэ?

2014_5_5_e

Эвлэрүүлэн зуучлагчийн сургалтанд хамрагдаж эрх бүхийн байгууллагаас гэрчилгээ авсан мэргэшсэн этгээд эвлэрүүлэн зуучлагчийн үүргийг гүйцэтгэх бөгөөд ямар ч мэргэжлийн хүмүүс эвлэрүүлэн зуучлагч болох боломжтой.

3. Талууд эвлэрэх боломжгүй бол яах вэ?

2014_7_9_b

Эвлэрүүлэн зуучлагчын тусламжтайгаар талууд эвлэрэх боломжгүй нөхцөл байдал бодитоор бий болвол эвлэрүүлэх ажиллагааг дуусгавар болгох бөгөөд, гэхдээ талууд цаашдаа ч дахин эвлэрүүлэн зуучлагчид хандах эрх нь үргэлж нээлттэй. Мөн шүүх, арбитрт ч хандах боломж нь талуудын эрхийн асуудал.

4. Эвлэрэлийн үр дүнг хэрхэн бодит байдалд оруулах вэ?

2014_7_9_c

Талууд эвлэрүүлэн зуучлагчын тусламжайгаар тохиролцон эвлэрвэл шууд хоорондоо төлбөр тооцоогоо хийж ажиллагааг дуусгавар болгож болно, эсхүл тодорхой нөхцөлийн дараа эвлэрлийн үр дүнг хэрэгжүүлэхээр бол “Эвлэрлийн гэрээ” байгуулж болох бөгөөд энэхүү эвлэрлийн гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлэхгүй бол шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлж болдог.

Эвлэрүүлэн зуучлалын давуу тал


Маргааны талууд өөрсдийн боломжит хугацаанд эвлэрүүлэн зуучлагчын тусламжтайгаар уулзалтыг зохион байгуулж маргаанаа шууд газар дээр нь шийдвэрлэх боломжтой. Хатуу тогтоосон хугацаа байдаггүй бөгөөд аль болох хурдан шуурхай шийдвэрлэх боломжтой. Шүүхээр шийдвэрлэхэд хуулиар заасан хугацааг баритмлах шаардлагатай болдог мөн 3 шатны шүүх дамжина.

Зөвхөн үйлчилгээний хураамж төлөх бөгөөд шүүх шиг тэмдэгтийн хураамж, өмгөөлөгч, нотариатын хөлс болон бусад зардал гарахгүй.

Талуудын нэр хүнд, бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй бөгөөд мэдээлэл нь нууц, хуралдаан нь хаалттай явагддаг. Аливаа бичиг баримт талуудаас шаардахгүй.

Аливаа нэхэмжлэлийн бүрдүүлбэр, бичиг баримт шаардахгүй, уулзалтын тов, газар, хэл болон бусад асуудлыг талууд өөрсдөө шийдэх боломжтой.

Тухайн маргааны зүйлээр мэргэшсэн, мөн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ур чадвар, тусгай эрхтэй этгээдээр өөрсдөө сонгон хараат бус, ашиг сонирхолын зөрчилгүй, хүнд суртал, авилга, дарамт шахалт албадлагүйгээр шийдвэрүүлэх боломжтой.

Талуудын идэвхитэй оролцоогоор тэдгээрийн хүссэн үр дүнг бодит байдалд нийцүүлэн тэдгээрийн сэтгэл ханамжтай байдлаар шийдвэр гарна.

Эвлэрүүлэн зуучлал гэж юу вэ?

Аливаа бизнесийн харилцаанд оролцогчид өөрсдийн эдийн засгийн хэрэгцээг хангах, хүсэл мөрөөдөлдөө хүрэх, амжилт гаргах зэргээр сайн сайхан зүйлийг хүсч харилцан нэг нэгэндээ хэрэгцээтэй тэрхүү зүйлийг хамтран бий болгохоор тэмүүлдэг билээ. Гэвч талуудаас үл шалтгаалах нөхцөл байдал буюу байгалийн шинжтэй, эрх бүхийн байгууллагын шийдвэр, эдийн засаг инфляцийн өсөлт, бараа бүтээгдэхүүн валютын ханшийн өсөлт, өвчин зэрэг аливаа нэгэн хүчин зүйлээс шалтгаалан гэрээний үүрэг, амалсанаа биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэхийг алийг тэр гэхэв. Иймд нөхцөл байдал нэг удаагийн эрсдэлээс шалтгаалан шүүх арбитраар явж олон жилийн түншлэл, цаашдын бизнесийн боломжоо алдаж, нөхөрлөл, ажил хэргийн харилцаагаа дуусгавар болгох нэг нэгэндээ дайсганахыг хэн бүхэн хүсэхгүй. Иймд дээрх нөхцөл байдлыг эерэгээр үлдээх нэг гол арга хэрэгсэл бол эвлэрүүлэн зуучлал юм.Өөрөөр хэлбэл эвлэрүүлэн зуучлал гэдэг нь хуулийн хатуу хүрээнд хязгаарлагдахгүйгээр тухайн үеийн талуудын хүсэл эрмэлзлэлийг урьтал болгон бодит нөхцөл байдалд тохирсон шийдэлд хүрэхийн тулд харилцан ярилцаж, түүний үр дүнд талууд санал нэгдсэнээр маргааныг эвлэрэн хэлэлцэн дуусгавар болгож түүний үр дүнг нь хүртэх ажиллагааг хэлнэ.

2014_9_25_a

Өөрөөр хэлбэл хуулиар хориглоогүй бүхий л арга хэрэгсэлээр талуудын хүсэл сонирхолд нийцүүлэн тухайн маргаантай харилцааны талаар тусгай мэдлэгэтэй, эвлэрүүлэн зуучлах аргаар мэргэшсэн этгээдийн тусламжтайгаар бодит байдалд нийцүүлэн талууд тохиролцон тодорхой шийдэлд хүрэх арга замыг хэлнэ.

“Эвт шаазгай буга барина” Монгол ардын хэлц үгээр илэрхийлэх юм бол талууд эвлэрэн хэлэлцсэнээр цаашид хамтран ажиллах, нэг нэгэндээ ашигтай илүү их зүйлийг бүтээж тэр хэмжээний ашиг орлого олох боломж нээгдэнэ гэсэн үг юм.

2014_9_25_d

Эвлэрүүлэн зуучлал: “Мэргэшсэн этгээдийн тусламжтайгаар талууд сэтгэл ханамжтайгаар эвлэрэн хэлэлцэж маргаанаа дуусгах боломжийг хэлнэ”.

Бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах төв

bc04f87b1442e82a9d7828879f80552b_L

2014_7_8

Даяаршлын өнөө үед улс орнууд эдийн засаг бизнесийн, хүмүүнлэгийн зэрэг маш олон салбарт хамтран ажиллаж харилцан найрсаг байдлыг эрхэмлэн, өөрсдийн улс оронд амжилттай хэрэгжүүлсэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бусад улс оронд хэрэгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж, харилцан туршлага солилцон үр ашгийг хүртсээр байгаа билээ. Үүний нэг тодорхой жишээ болж Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас МҮХАҮТанхим дээр “Бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах төв” байгуулах, үйл ажиллагааг жигдрүүлэх, эвлэрүүлэн зуучлагчдыг сургах, бэлтгэх, танхимын гишүүн болон гишүүн бус байгууллагууд, иргэдэд эвлэрүүлэн зуучлалын ач холбогдлын талаар ойлгуулах зэрэг цогц төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.

2014_6_19_a

2012 онд “Эвлэрүүлэн зуучлалын тухай” Монгол Улсын хууль батлагдан гарч 2013 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд шүүхийн дэргэдэх эвлэрүлэн зуучлах төвүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Харин манай төвийн үйл ажиллагаа нь шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлах төвөөс ялгагдах онцлогийг агуулсан байх бөгөөд мэргэшсэн байгууллага болох МҮХАҮТанхим дээр бизнесийн аливаа маргааныг эвлэрүүлэн зуучлах, бизнесийн төрөл, салбар бүрээр мэргэшсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх CEDR олон улсын байгууллагын сургагч багш нарын тусгай хөтөлбөөр бэлтгэсэн олон улсад эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулах эрхтэй 15 эвлэрүүлэн зуучлагч нарын тусламжтайгаар маргаанаа хурдан шуурхай, сэтгэл ханамжтайгаар шийдвэрлүүлэх боломжтой боллоо.

2014_5_5_e

Иймд бизнес эрхлэгч та бүхнийг МҮХАҮТанхимын дэргэдэх “Бизнсеийн маргааныг эвлэрүүлэх зуучлах төв”-д хандаж маргаанаа эвийн журмаар шийдвэрлэх, энэ талаар заавар зөвлөгөө, үйлчилгээ авч хамтран ажиллахыг урьж байна. Танд манай хаалга үргэлж нээлттэй байх болно. “Эвт шаазгай буга барина”

Холбоо барих:

Хаяг: Улаанбаатар хот, 17011, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Гандийн гудамж, МҮХАҮТ-ын байр, 406 тоот
Утас: +976-70111545
Факс: +976-11-324620
Цахим шуудан: info@bmez.mn, mediation@mongolchamber.mn
Веб хуудас: www.bmez.mn
Фэйсбүүк: www.facebook.com/mncci.mediation
Твиттер: www.twitter.com/mediation_mncci