Category Archives:Бидний тухай

Нэхэмжлэлийн Загвар

Нэхэмжлэлийн өргөдлийн загвар

МҮХАҮТ-ЫН ДЭРГЭДЭХ
МОНГОЛЫН ОЛОН УЛСЫН БА ҮНДЭСНИЙ АРБИТРТ

20__ оны __ дугаар сарын __-ны өдөр

Улаанбаатар хот

Нэхэмжлэл гаргах нь

Нэхэмжлэгч: “А” ХХК /иргэний овог, нэр/
Хаяг:
Утас:

Хариуцагч: “Б” ХХК /иргэний овог, нэр/
Хаяг:
Утас:

Нэхэмжлэлийн агуулга:

Манай компани нь “Б” компанитай 20__ оны __ сарын __-ны өдөр №01 тоот “Бараа худалдах, худалдан авах гэрээ” байгуулан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 20__ оны __ сарын __-ны өдөр 20’000’000 /хорин сая/ төгрөгийн өртөгтэй бүтээгдэхүүн нийлүүлсэн. “Б” ХХК гэрээнд заасан хугацаандаа буюу 20__ оны __ сарын __-ны өдрийн дотор төлбөрөө төлөөгүй бөгөөд төлбөр төлөхийг шаардсан тухай мэдэгдлийг удаа дараа албан бичгээр хүргүүлсэн боловч өдийг хүртэл төлбөр тооцоогоо хийгээгүй байна. Б ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс манай компанид хохирол учруулж байна.

Иймд гэрээнд заасан үүргийн үнийн дүн болох 20’000’000 /хорин сая/ төгрөг, алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутамд буюу 20__ оны __ сарын __-ны өдрөөс Арбитрт нэхэмжлэл гаргах 20__ оны __ сарын __-ны өдөр хүртэл 1 хоногийн 0.5 хувиар тооцож 35 хоногийн алданги 3’500’000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг, БҮГД 23’500’000 /хорин гурван сая таван зуун мянга/ төгрөгийг арбитрын зардалд төлсөн 645’000 /зургаан зуун дөчин таван мянга/ төгрөгийн хамт “Б” ХХК-иас гаргуулж өгнө үү.

Хавсралт

1. Бараа худалдах, худалдан авах гэрээ 2 хуудас
2. Бараа, бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн баримт 1 хуудас
3. Төлбөр төлөхийг шаардсан албан бичгүүд 3 хуудас
4. Арбитрын зардал төлсөн баримт 1 хуудас г.м.

Нэхэмжлэл гаргасан

Байгууллагыг төлөөлөгчийн
албан тушаал, иргэний нэр гарын үсэг /Гарын үсгийн тайлал/

Нэхэмжлэл түүнд хавсаргасан баримт бичгийг Арбитрт гаргахдаа эх хувиар эсхүл нотариатаар гэрчлүүлнэ. Бүх баримтыг эх хувиас гадна 4 хувь хуулбарлаж өгнө.

Зардал

Арбитрт нэхэмжлэл гаргахдаа доор заасан аргачлалын дагуу нэхэмжлэлийн үнийн дүнгээс арбитрын зардлыг тооцож төлнө.

Банкны мэдээлэл:

tdbm_logo

ХХБанк: 499 008 716 /MNT/
499 038 457 /USD/

khaan_bank_logo

Хаан Банк: 511 200 31 24 /MNT/
511 200 31 35 /USD/

Хүлээн авагч байгууллага: МҮХАҮТ
Гүйлгээний утга: Арбитрын зардал … ХХК-иас

Олон улсын маргааны арбитрын үндсэн зардлын хэмжээг нэхэмжлэлийн үнийн дүнгээс доорх хувь хэмжээгээр тогтооно. /АНУ-ын доллараар/

Нэхэмжлэлийн үнийн дүн

Арбитрын үндсэн зардал
1. 1-1’000 Үнийн дүнгийн 30 хувиар бодох
2. 1’001-5’000 300 дээр 1’000-аас дээш үнийн дүнгийн 3.0 хувиар бодож нэмэх
3. 5’001-10’000 420 дээр 5’000-аас дээш үнийн дүнгийн 3.0 хувиар бодож нэмэх
4. 10’001-50’000 570 дээр 10’000-аас дээш үнийн дүнгийн 3.0 хувиар бодож нэмэх
5. 50’001-100’000 1’770 дээр 50’000-аас дээш үнийн дүнгийн 3.0 хувийг бодож нэмэх
6. 100’001-200’000 3’270 дээр 100’000-аас дээш үнийн дүнгийн 3.0 хувиар бодож нэмэх
7. 200’001-500’000 6’270 дээр 200’000-аас дээш үнийн дүнгийн 2.5 хувиар бодож нэмэх
8. 500’001-1’000’000 13’770 дээр 500’000-аас дээш үнийн дүнгийн 2.0 хувиар бодож нэмэх
9. 1’000’001-аас дээш

23’770 дээр 1’000’000-аас дээш үнийн дүнгийн 1.5 хувиар бодож нэмэх

Дотоодын маргаан шийдвэрлэх арбитрын үндсэн зардлын хэмжээг нэхэмжлэлийн үнийн дүнгээс доорх хувь хэмжээгээр тогтооно. /Төгрөгөөр/

Нэхэмжлэлийн үнийн дүн Арбитрын үндсэн зардал
1-1’000’000 Үнийн дүнгийн 15 хувиар бодох
1’000’001-5’000’000 150’000 дээр 1’000’000-ээс дээш үнийн дүнгийн 2.5 хувиар бодож нэмэх
5’000’001-10’000’000 250’000 дээр 5’000’000-ээс дээш үнийн дүнгийн 2.5 хувийг бодож нэмэх
10’000’001-50’000’000 375’000 дээр 10’000’000-аас дээш үнийн дүнгийн 2 хувиар бодож нэмэх
50’000’001-100’000’000 1’175’000 дээр 50’000’000-аас дээш үнийн дүнгийн 1.7 хувиар бодож нэмэх
100’000’001-200’000’000 2’025’000 дээр 100’000’000-аас дээш үнийн дүнгийн 1.5 хувиар бодож нэмэх
200’000’001-500’000’000 3’525’000 дээр 200’000’000-аас дээш үнийн дүнгийн 1.3 хувиар бодож нэмэх
500’000’001-1’000’000’000 7’425’000 дээр 500’000’000-аас дээш үнийн дүнгийн 1.0 хувиар бодож нэмэх
1’000’000’001-аас дээш 12’425’000 дээр 1’000’000’000-аас дээш үнийн дүнгийн 0.8 хувиар бодож нэмэх

Жишээ: 150’000’000₮-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндсэн зардлыг тооцохдоо хоёр дахь хүснэгтийн 6 дугаар хэсэгт заасны дагуу бодно.

2’025’000₮+750’000₮/50’000’000₮1.5%/=2’775’000₮

Процесс

the-proccess-of-making-money-online

АРБИТРЫН ХЭЛЭЛЦЭЭР

Талууд гэрээтэй холбоотой маргаанаа арбитраар шийдвэрлүүлэхээр тохиролцсон буюу тохиролцоог гэрээндээ тусгасан байна.

Жишээлбэл: Энэхүү гэрээтэй холбоотой аливаа маргааныг МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитраар, түүний Хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн дагуу Монгол Улсад эцэслэн шийдвэрлүүлнэ.

НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ

Нэхэмжлэлийг Арбитрт бичгээр гаргах бөгөөд дараах бүрдүүлбэрийг хангасан байна. Үүнд:

  1. Нэхэмжлэлийг Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрт гаргах ба нэхэмжлэлд нэхэмжлэгч, хариуцагчийн нэр, хаяг, утасны дугаарыг заавал тусгах,

  2. Маргаан үүсэх үндэслэл болсон гэрээ болон холбогдох бусад нотлох баримт,

  3. Итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулах бол итгэмжлэл,

  4. Арбитрын зардал төлсөн баримт,

  5. Нэхэмжлэл түүнд хавсаргасан баримт бичгийг Арбитрт гаргахдаа эх хувиар эсхүл нотариатаар гэрчлүүлнэ. Бүх баримтыг эх хувиас гадна 4 хувь хуулбарлаж өгнө.

АРБИТРЫН БҮРЭЛДЭХҮҮН

Талууд арбитрын хэрэг үүсгэсэн тухай мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор МОУҮА-ын арбитрчдын нэрсийн жагсаалтаас арбитрчаа томилох эрхтэй. Тогтоосон хугацаанд томилоогүй тохиолдолд Арбитрын дарга түүнийг томилно.

АРБИТРЫН УРЬДЧИЛСАН ХУРАЛДААН

Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх журам тогтоох урьдчилсан хуралдаанаар дараах асуудлыг талуудтай тохиролцож тогтооно. Үүнд:

  1. Талуудын хооронд арбитрын хэлэлцээр хийгдсэн эсэх,

  2. Арбитрын харьяаллын маргаан мөн эсэх,

  3. Арбитрын ажиллагаа, хуралдаан явуулах газар,

  4. Маргаан шийдвэрлэхэд болон ажиллагаанд хэрэглэх эрх зүйн хэм хэмжээ,

  5. Арбитрын ажиллагаа явуулах хэл,

  6. Арбитрын үндсэн болон нэмэлт зардал,

  7. Гэрч дуудах, шинжээч томилох, хэлмэрч, орчуулагч оролцуулах, нотлох баримт гаргуулах гэх зэрэг хүсэлтийг шийдвэрлэх,

  8. Арбитрын хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах эсэх,

  9. Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх хуралдааны тов зэрэг.

АРБИТРЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ХУРАЛДААН

Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх хуралдааныг талуудын тохиролцсон журам, Арбитрын тухай хууль болон хэрэг хянан шийдвэрлэх дүрэмд заасны дагуу явуулж арбитрын бүрэлдэхүүн шийдвэрээ гаргана.

Жич: Арбитрын ажиллагааны дэлгэрэнгүйг “Хэрэг хянан шийдвэрлэх дүрэм”-ээс үзнэ үү.

Арбитрын загвар заалт

Арбитраар маргаан шийдвэрлүүлэхийн тулд доорх загвар заалтыг гэрээндээ тусгасан байх шаардлагатай.

Арбитрын загвар заалт
“Энэхүү гэрээнээс үүссэн болон холбогдон гарсан түүнчлэн уг гэрээг зөрчих, дуусгавар болгох, хүчингүй болгохтой холбоотой бүх маргааныг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрт түүний Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн дагуу Монгол Улсад эцэслэн шийдвэрлүүлнэ.”

Arbitration clause
“All disputes arising out of or in connection with this contract or related to its violation, termination or nullity shall be finally settled in the Mongolian International and National Arbitration Center at the Mongolian National Chamber of Commerce and Industry in Mongolia under its Rules on Arbitration in Mongolia.”

Арбитражная оговорка
“Все споры и разногласия возникающие из настоящего контракта и в связи с контрактом или с нарушением и прекращением настоящего контракта подлежат окончательному регулированию в Монгольском Международном и Национальном Арбитражном Суде при Монгольской Национальной Торгово-Промышленной Палате Монголии в соответствии с его Регламентом в Монголии.”

Дотоодын хууль, тогтоомж

















Олон улсын конвенци

















Арбитрын бүрэлдэхүүн

Танилцуулга

Үүссэн
Салбартай
Арбитрчид
Хамтран ажилладаг

МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр /МОУҮА/ нь 1960 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улс дахь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байнгын арбитр юм. Тус арбитр нь 21 аймагт салбар арбитртай, Ази Номхон далайн орнуудын арбитрын холбооны гишүүн бөгөөд олон улсын 20 гаруй арбитрын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Арбитрын бүрэлдэхүүнд хууль, эдийн засаг, санхүү, уул уурхайн мэргэжлийн мэргэшсэн дотоодын 51, гадаад /ОХУ, БНХАУ, ХБНГУ, Япон, Хонг Конг, Польш/-ын 11, нийт 62 арбитрчдын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

МОУҮА нь эдийн засаг, бизнесийн холбогдол бүхий гэрээ, хэлцлээс үүссэн маргааныг арбитрын журмаар хянан шийдвэрлэхээс гадна Монгол Улсад арбитрын үйл ажиллагааг сурталчилах, хөгжүүлэх, сургалт судалгаа явуулах, гадаад дотоодод төлөөлөх, хууль зүйн зөвлөгөө өгөх, арбитрын холбогдолтой ном сэтгүүл хэвлэн нийтлэх зэрэг ажиллагааг явуулж байна.

Арбитраар маргаан шийдвэрлүүлэх онцлог, давуу тал нь цаг хугацааны хувьд шуурхай, гаргасан шийдвэр нь эцсийнх бөгөөд дэлхийн 170 орчим улсад хүлээн зөвшөөрч биелэгддэг, зардал бага, хэрэг шийдвэрлэх арбитрчаа сонгох, талууд хэрэг хянан шийдвэрлэх журам буюу арбитрын хуралдааныг явуулах газар, хэрэглэх хэл, хууль, хугацаа, талуудаас болон эрх бүхий байгууллагаас лавлагаа, нотлох баримт гаргуулах, гэрч, шинжээч, орчуулагч оролцуулах, хөрөнгө битүүмжлэх, арбитрын ажиллагааны нууцлал зэргийг харилцан тохиролцдогт оршино.