Эвлэрүүлэн зуучлал гэж юу вэ?

Аливаа бизнесийн харилцаанд оролцогчид өөрсдийн эдийн засгийн хэрэгцээг хангах, хүсэл мөрөөдөлдөө хүрэх, амжилт гаргах зэргээр сайн сайхан зүйлийг хүсч харилцан нэг нэгэндээ хэрэгцээтэй тэрхүү зүйлийг хамтран бий болгохоор тэмүүлдэг билээ. Гэвч талуудаас үл шалтгаалах нөхцөл байдал буюу байгалийн шинжтэй, эрх бүхийн байгууллагын шийдвэр, эдийн засаг инфляцийн өсөлт, бараа бүтээгдэхүүн валютын ханшийн өсөлт, өвчин зэрэг аливаа нэгэн хүчин зүйлээс шалтгаалан гэрээний үүрэг, амалсанаа биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэхийг алийг тэр гэхэв. Иймд нөхцөл байдал нэг удаагийн эрсдэлээс шалтгаалан шүүх арбитраар явж олон жилийн түншлэл, цаашдын бизнесийн боломжоо алдаж, нөхөрлөл, ажил хэргийн харилцаагаа дуусгавар болгох нэг нэгэндээ дайсганахыг хэн бүхэн хүсэхгүй. Иймд дээрх нөхцөл байдлыг эерэгээр үлдээх нэг гол арга хэрэгсэл бол эвлэрүүлэн зуучлал юм.Өөрөөр хэлбэл эвлэрүүлэн зуучлал гэдэг нь хуулийн хатуу хүрээнд хязгаарлагдахгүйгээр тухайн үеийн талуудын хүсэл эрмэлзлэлийг урьтал болгон бодит нөхцөл байдалд тохирсон шийдэлд хүрэхийн тулд харилцан ярилцаж, түүний үр дүнд талууд санал нэгдсэнээр маргааныг эвлэрэн хэлэлцэн дуусгавар болгож түүний үр дүнг нь хүртэх ажиллагааг хэлнэ.

2014_9_25_a

Өөрөөр хэлбэл хуулиар хориглоогүй бүхий л арга хэрэгсэлээр талуудын хүсэл сонирхолд нийцүүлэн тухайн маргаантай харилцааны талаар тусгай мэдлэгэтэй, эвлэрүүлэн зуучлах аргаар мэргэшсэн этгээдийн тусламжтайгаар бодит байдалд нийцүүлэн талууд тохиролцон тодорхой шийдэлд хүрэх арга замыг хэлнэ.

“Эвт шаазгай буга барина” Монгол ардын хэлц үгээр илэрхийлэх юм бол талууд эвлэрэн хэлэлцсэнээр цаашид хамтран ажиллах, нэг нэгэндээ ашигтай илүү их зүйлийг бүтээж тэр хэмжээний ашиг орлого олох боломж нээгдэнэ гэсэн үг юм.

2014_9_25_d

Эвлэрүүлэн зуучлал: “Мэргэшсэн этгээдийн тусламжтайгаар талууд сэтгэл ханамжтайгаар эвлэрэн хэлэлцэж маргаанаа дуусгах боломжийг хэлнэ”.

Show Comments