Яагаад бид эвлэрүүлэн зуучлалыг сонгох ёстой вэ?

1. Эвлэрүүлэн зуучлах байгууллага хаана байдаг вэ?

Монгол Улсын “Эвлэрүүлэн зуучлалын тухай” хууль 2012 онд батлагдан гарсанаар эвлэрүүлэн зуучлал нь шүүхийн дэргэд болон төрийн бус байгууллагын дэргэд байхаар хуульчлагдсан бөгөөд дүүргүүдийн шүүх дээр орон тооны болон орон тооны бус ихэвчлэн өмгөөлөгчид хуульчдаас бүрдсэн эвлэрүүлэн зууучлагч нар ажиллаж байна. Харин МҮХАҮТанхимын дэргэд “Бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах төв” байгуулагдан бизнесийн маргаан болон хөдөлмөрийн маргааны эвлэрүүлэн зуучлалаар мэргэшсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эвлэрүүлэн зуучлагч нар ажиллаж байна.

2. Эвлэрүүлэн зуучлагч гэж хэнийг хэлэх вэ?

2014_5_5_e

Эвлэрүүлэн зуучлагчийн сургалтанд хамрагдаж эрх бүхийн байгууллагаас гэрчилгээ авсан мэргэшсэн этгээд эвлэрүүлэн зуучлагчийн үүргийг гүйцэтгэх бөгөөд ямар ч мэргэжлийн хүмүүс эвлэрүүлэн зуучлагч болох боломжтой.

3. Талууд эвлэрэх боломжгүй бол яах вэ?

2014_7_9_b

Эвлэрүүлэн зуучлагчын тусламжтайгаар талууд эвлэрэх боломжгүй нөхцөл байдал бодитоор бий болвол эвлэрүүлэх ажиллагааг дуусгавар болгох бөгөөд, гэхдээ талууд цаашдаа ч дахин эвлэрүүлэн зуучлагчид хандах эрх нь үргэлж нээлттэй. Мөн шүүх, арбитрт ч хандах боломж нь талуудын эрхийн асуудал.

4. Эвлэрэлийн үр дүнг хэрхэн бодит байдалд оруулах вэ?

2014_7_9_c

Талууд эвлэрүүлэн зуучлагчын тусламжайгаар тохиролцон эвлэрвэл шууд хоорондоо төлбөр тооцоогоо хийж ажиллагааг дуусгавар болгож болно, эсхүл тодорхой нөхцөлийн дараа эвлэрлийн үр дүнг хэрэгжүүлэхээр бол “Эвлэрлийн гэрээ” байгуулж болох бөгөөд энэхүү эвлэрлийн гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлэхгүй бол шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлж болдог.

Show Comments