Мэдээ, мэдээлэл

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын санаачлагчаар Монголын Нотариатчидын Танхим, Монголын Хуульчдын Холбоо, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, “СИТИ” Их сургууль, Шихихутуг Их Сургуулийн төгсөгчдийн холбоотой хамтарсан “Шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа. Тус уралдаанд хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаачид болон Дотоод хэргийн Их Сургууль, Их Засаг Олон Улсын Их Сургууль, Монгол Улсын Их Сургуулийн Хуулийн Зүйн Сургууль, Отгонтэнгэр Их Сургууль, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Шихихутуг Их Сургуулийн оюутнууд оролцон нийт 25 илтгэл ирүүлсэн. Тус илтгэлүүдийг Монголын Олон Улсын Арбитрын арбитрчид үнэлэн шилдэг 10 илтгэлийг шалгаруулсан бөгөөд хоёрдугаар шатны шалгаруулалт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын “Conference Hall”-д зохион байгуулагдлаа. Илтгэлийн уралдааны хоёрдугаар шатны шүүгчээр Монголын Олон Улсын Арбитрын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр, Монголын Хуульчдын холбоог төлөөлөн “Мелвилл Эрдэнэдалай” ХХН-ийн хуульч, хууль зүйн магистр Б.Өсөхбаяр, СЭЗИС-ийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Оюун, “СИТИ” Их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, хууль зүйн доктор, дэд профессор Б.Одонгэрэл, Шихихутуг Их сургуулийн Төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Жадамба нар ажиллаа

УРАЛДААНЫ ЭЦСИЙН ШАТНЫ ДҮНГЭЭР

  • Тэргүүн байранд Б.Ариунзаяа, Р.Оюундэлгэр нарын “Үндсэн гэрээг шилжүүлэхэд арбитрын хэлэлцээр шилжих эсэх асуудал, түүний учир холбогдол” сэдэвт илтгэл;
  • Дэд байранд М.Сувдын “Дижитал технологит нийцүүлэн цахим арбитр (e-arbitration)-ыг хөгжүүлэх эрх зүйн зохицуулалтын чиг хандлага” сэдэвт илтгэл;
  • Гутгаар байранд Б.Цэндсүрэнгийн “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэл;
  • Тусгай байранд Б.Түшигжаргалын “Параллель процесс: арбитр ба шүүхийн ажиллагаа зэрэг явагдах тохиолдолд анхаарах асуудлууд” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.

Монголын Олон Улсын Арбитраас шилдэг 10 илтгэлийг эмхэтгэл болгон олон нийтийн хүртээл болгох болно.

Нийт оролцогчид, шүүгчид болон хамтран зохион байгуулагч байгууллагууддаа гүн талархал илэрхийлье.