Мэдээ, мэдээлэл

2022.01.27-ны өдөр Монголын Олон Улсын Арбитрын Дарга С.Энхцэцэг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ, нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус арга хэмжээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат, Монголын Олон Улсын Арбитрын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга М.Шинэбаяр нар оролцов.

Санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх, боловсрол, сургалт, сурталчилгааны чиглэлээр хуульч, өмгөөлөгчдөд эрх зүйн маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх ажиллагааны онцлог, ач холбогдлын талаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах юм.

Тасралтгүй боловсролыг түгээх төрөл бүрийн арга хэмжээ (олон улсын түвшний хурал, форум, хэлэлцүүлэг, бизнес уулзалт), түргэвчилсэн, вакум семинарууд, туршлага судлах аялал зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг олон талт харилцааг өргөжүүлэхээр болов.