Мэдээ, мэдээлэл

2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Монголын Олон Улсын Арбитрын дарга С.Энхцэцэг болон “Легал дата” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Баттулга нар Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.

Хамтран ажиллах гэрээний хүрээнд:

  • МОУА-аас эрхлэн гаргасан эрдэм шинжилгээний бүтээл, судалгаа, Арбитрын загвар гэрээ, арбитрын үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа хүчин төгөлдөр дүрэм, журам болон Арбитраас зохион байгуулж буй сургалтуудыг цахим хэлбэрээр www.legaldata.mn цахим санд байршуулах;
  • Монголын Олон Улсын Арбитраар нээлттэй шийдвэрлүүлсэн маргааны шийдвэрийг байршуулах;
  • Эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, сургалт, семинар, хэлэлцүүлэг зэргийг хамтран зохион байгуулах;
  • Legaltalks подкастад арбитрын ажиллагаа болон хуулийн технологи сэдэвт ярилцлага хийж нийтэд түгээх;
  • Арбитрчдыг www.legaldata.mn цахим сангийн гишүүнчлэлийн үйлчилгээнд жилийн эрхийн үнэд хөнгөлөлт үзүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр болов.