Мэдээ, мэдээлэл

Монголын Олон Улсын Арбитраас арбитрын байгууллагын үйл ажиллагаа, давуу тал, онцлогын талаар танин мэдүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүдэд тогтмол сургалт зохион байгуулан ажиллаж байгаа билээ.

Энэ долоо хоногийн сургалтыг “Бодь даатгал” ХК-д зохион байгуулсан бөгөөд сургалтад тус байгууллагуудын хуульчид, сонирхсон ажилтнууд хамрагдан мэдээлэл авч арбитрын хэлэлцээр, арбитрын харьяалал, арбитрын ажиллагааны онцлог, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шүүхийн оролцоо, арбитраас гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах түр арга хэмжээний талаар мэдээлэл авлаа.

Сургалтыг Монголын Олон Улсын Арбитрын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр болон Нарийн бичгийн дарга Н.Батдорж зохион байгууллаа.

Сургалтад идэвхтэй хамрагдсан “Бодь даатгал” ХК-н хамт олонд талархал илэрхийлье.