Мэдээ, мэдээлэл

Монголын Олон Улсын Арбитраас арбитрын байгууллагын үйл ажиллагаа, давуу тал, онцлогын талаар танин мэдүүлэх, мөн гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн талаар мэдээлэл өгөх сургалтыг аж ахуйн нэгжүүдэд тогтмол зохион байгуулж ажиллаж байгаа билээ.

Энэ долоо хоногийн сургалтыг Монгол Улсын Топ аж ахуй нэгжүүдийн нэг “Номин холдинг” ХХК-д зохион байгуулсан бөгөөд сургалтад тус байгууллагуудын хуульч нар болон эрсдлийн менежерүүд хамрагдан мэдээлэл авч арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон давагдашгүй хүчин зүйлийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

“Номин холдинг” ХХК нь 1992 онд байгуулагдсан, 30 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр шалгаруулдаг Монгол Улсын Топ-100 аж ахуй нэгжээр 2004 оноос хойш тасралтгүй 18 жил шалгарч байгаа байгууллага юм.

Тус сургалтыг Монголын Олон Улсын Арбитрын Нарийн бичгийн дарга Н.Батдорж, Хуулийн мэргэжилтэн Ө.Бат-Эрдэнэ нар зохион байгууллаа.

Сургалтад идэвхтэй хамрагдсан “Номин холдинг” ХХК-ний хамт олонд талархал илэрхийлье.