Мэдээ, мэдээлэл

Монголын Олон Улсын Арбитраас арбитрын байгууллагын үйл ажиллагаа, давуу тал, онцлогын талаар танин мэдүүлэх, мөн гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн талаар мэдээлэл өгөх сургалтыг аж ахуйн нэгжүүдэд тогтмол зохион байгуулж ажиллаж байгаа билээ.

Энэ долоо хоногийн сургалтыг Монгол Улсын Топ аж ахуй нэгжүүдийн нэг “Петростар” ХХК-д зохион байгуулсан бөгөөд сургалтад тус байгууллагын холбогдох удирдлага болон хуульч нар хамрагдан мэдээлэл авч арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон давагдашгүй хүчин зүйлийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Тус сургалтыг Монголын Олон Улсын Арбитрын Нарийн бичгийн дарга Н.Батдорж, Хуулийн мэргэжилтэн Ө.Бат-Эрдэнэ нар зохион байгууллаа.

Сургалтад идэвхтэй хамрагдсан “Петростар” ХХК-н хамт олонд талархал илэрхийлье.