Мэдээ, мэдээлэл

Монголын Олон Улсын Арбитраас арбитрын байгууллагын үйл ажиллагаа, давуу тал, онцлогын талаар танин мэдүүлэх сургалтыг аж ахуйн нэгжүүдэд тогтмол зохион байгуулж байгаа билээ.

Энэ долоо хоногийн сургалтыг “Очир Ундраа ОМЗ” ББСБ-д зохион байгуулсан бөгөөд сургалтад тус байгууллагын удирдлага болон хуульч нар хамрагдан мэдээлэл авч арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Тус сургалтыг Монголын Олон Улсын Арбитрын Нарийн бичгийн дарга Н.Батдорж, Хуулийн мэргэжилтэн Ө.Бат-Эрдэнэ нар зохион байгууллаа.

Сургалтад идэвхтэй хамрагдсан Очир Ундраа ОМЗ ББСБ-н хамт олонд талархал илэрхийлье.