Мэдээ, мэдээлэл

2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Монголын Олон Улсын Арбитрыг төлөөлж Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр болон Монголын Олон Улсын ба Үндэсний Спортын Арбитрын Ерөнхийлөгч Г.Батзаяатай Хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

Санамж бичгийн хүрээнд:

  • Хоёр байгууллага харилцан үйл ажиллагаагаа дэмжин хамтран ажиллах;
  • Харилцан нэгнийхээ шийдвэрийг хүндэтгэн хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  • Сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллах;
  • Арбитрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зэрэг олон талт харилцааг хөгжүүлэхээр болов.