Мэдээ, мэдээлэл

Монголын Олон Улсын Арбитраас арбитрын байгууллагын үйл ажиллагаа, давуу тал, онцлогийн талаар танин мэдүүлэх сургалтыг хамтын ажиллагааны санамж бичигтэй байгууллагуудад зохион байгуулан ажиллаж байгаа билээ.       

Энэ удаагийн сургалтыг Монголын нотариатчдын танхимаас цахимаар зохион байгуулсан бөгөөд сургалтад 120 гаруй гишүүд хамрагдан арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар Монголын олон улсын арбитрын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр сургалт хийн хэлэлцүүлэг өрнүүллээ.

Сургалтад идэвхтэй хамрагдсан Монголын нотариатчдын танхимын гишүүдэд талархал илэрхийлье.