Мэдээ, мэдээлэл

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO) нь Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр 2023-2025 онд Монгол улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааг иж бүрэн бэхжүүлэх төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Тус төслийн хүрээнд МҮХАҮТ-ын дэргэдэх “Бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах төв” нь оролцогч байгууллагаар хамтран ажиллахаар МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, Олон Улсын Хөгжлийн Эрх Зүйн байгууллагын (IDLO) Суурин төлөөлөгч Стивен Кент нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгоход төрийн байгууллагатай хамтран ажиллах, эвлэрүүлэн зуучлагчдын чадавхыг бэхжүүлэхэд зориулан сургалтын хөтөлбөр боловсруулах, цахим контент, товхимол бэлтгэх, жижиг дунд бизнес эрхлэгчдэд арилжааны эвлэрүүлэн зуучлалыг сурталчлан таниулах, эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээ үзүүлэх орчныг бүрдүүлэх ажлуудыг хамтран зохион байгуулах юм.