Мэдээ, мэдээлэл

Өнөөдөр буюу 7 дугаар сарын 2-ны өдөр бол Монголын Олон Улсын Арбитр анх “Гадаад худалдааны арбитрын комисс” нэртэйгээр 1960 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөл, Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны 295/194 дүгээр тогтоолоор үүсгэн байгуулагдсан түүхт өдөр юм.

Монгол Улсад анхны арбитрын байгууллага 1930 онд байгуулагдсан бөгөөд энэ жил арбитрын байгууллагын хөгжлийн 95 жилийн түүхийг хамтдаа өнгөрүүлж буй онцгой жил билээ.

Арбитрын хөгжил, шударга шүүлтийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулж буй нийт арбитрч, хуульч, бизнесийн салбарын төлөөлөл, хамтран ажиллагч байгууллага, түншүүддээ талархал илэрхийлж, түүхэн ойн мэндийг дэвшүүлье.