Мэдээ, мэдээлэл

Энэхүү чуулган нь гурван улсын танхимуудын хамтын ажиллагааны хүрээнд жил бүр ээлжлэн зохион байгуулагддаг уламжлалт арга хэмжээ бөгөөд МҮХАҮТ, ОХУ-ын Дорнод Сибирийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран ОХУ-ын Эрхүү хотноо зохион байгуулж байна.

Тус чуулганаар гурван улсын танхимын дэргэдэх арбитрын байгууллагууд цуглан салбар хэлэлцүүлэг зохион байгуулж, туршлага солилцож, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлдэг билээ.

Энэ удаагийн чуулганаар Монголын Олон Улсын Арбитрын дарга С.Энхцэцэг "Монгол Улсад арилжааны маргааныг арбитраар шийдвэрлэх нь" сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.

Чуулганд МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар, Монголын Олон Улсын Арбитрын дарга С.Энхцэцэг, Худалдааны бодлогын газрын захирал Д.Адъяасүрэн, Үзэсгэлэн яармагийн төвийн захирал Ч.Баттулга нар болон аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож байна.

Чуулган 7 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотноо үргэлжлэх юм.