Мэдээ, мэдээлэл

Монголын Олон Улсын Арбитр нь энэ жилээс эхлэн “Арбитрын долоо хоног” хэлбэрээр арга хэмжээг өргөжүүлэн зохион байгуулахаар боллоо. 2025 оны 10 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд үргэлжлэх тус арга хэмжээ нь арбитрын салбарын мэдлэг, туршлага, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой.

Арбитрын долоо хоногийн хүрээнд дараах арга хэмжээнүүд зохион байгуулагдана:

  • Арбитрын эрдэм шинжилгээний хурал
  • Арбитрын мэтгэлцээний тэмцээн
  • Үндсэн арга хэмжээ – Олон улсын хурал (2025 оны 10-р сарын 17-ны Баасан гарагт)

Олон улсын хурал нь хиймэл оюун ухаан, хөрөнгө оруулалтын маргаан, шүүхийн оролцоо зэрэг сэдвээр дэлхийн болон бүс нутгийн тэргүүлэх мэргэжилтнүүдийн илтгэл, хэлэлцүүлгээр үргэлжилнэ.

Арбитрын долоо хоногийн үеэр оролцогч та:

Мэргэжлийн хүрээллийнхэнтэй нетворк үүсгэж, Спонсор болон дэмжигч байгууллагаар оролцох замаар байгууллагынхаа нэр хүнд, үйл ажиллагааг сурталчлах үнэлэгдэхүйц боломжийг ашиглах боломжтой.

Эрдэм шинжилгээний хурал, мэтгэлцээний тэмцээний дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй тус тусад нь мэдэгдэнэ.

Арбитрын салбарт хувь нэмрээ оруулахыг хүсэгч хэн бүхнийг “Монголын арбитрын долоо хоног – 2025” арга хэмжээнд идэвхтэй оролцохыг урьж байна!

Хэзээ: 2025 оны 10 дугаар сарын 13–17
Хаана: МҮХАҮТ, Улаанбаатар хот