
МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитраас шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх талаар оюутан болон эрдэмтэн судлаачдын онол-практикийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, бие даан эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх дадал эзэмшүүлэх, судлаачдын бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухаанч хандлагыг нэмэгдүүлэх, арбитрыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан нь “МОНГОЛЫН АРБИТРЫН ДОЛОО ХОНОГ–2025” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдахаар товлогдлоо.
Та бүхэн удирдамжтай танилцана уу.

