
Монголын Олон Улсын Арбитраас хууль зүйн их, дээд сургуулийн бакалаврын түвшний үндсэн ангийн сургалтад хамрагдаж байгаа оюутнуудын дунд арбитрын мэтгэлцээний тэмцээн зарлаж байна.
МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр нь маргааныг шүүхийн бус журмаар хянан шийдвэрлэх практик судалгааг өргөжүүлэх, хөгжүүлэх, эрх зүйн боловсролын хөгжлийг дэмжих, оюутнууд хэрэг, маргаанд хэргийн оролцогчийн байр сууринаас оролцох боломжийг олгох зорилгоор Арбитрын мэтгэлцээний тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
Энэ удаагийн "Mock Trial 2025" арбитрын мэтгэлцээний тэмцээн нь “МОНГОЛЫН АРБИТРЫН ДОЛОО ХОНОГ–2025” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдахаар товлогдлоо.
Та бүхэн удирдамж болон тэмцээний дүрэмтэй танилцана уу.




