Мэдээ, мэдээлэл

“Монголын арбитрын долоо хоног-2025” арга хэмжээний нэг хэсэг болох Олон Улсын Хурлыг МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр нь АНУ-ын Хувийн эрх зүйн хөгжлийн хөтөлбөр /Commercial Law Development Program/, CMS олон улсын хуулийн фирм, “Легал дата” ХХК нарын дэмжлэгтэйгээр 2025 оны 10 сарын 17-ны Баасан гарагт МҮХАҮТ-ын их танхимд зохион байгуулна.

Та тус арга хэмжээнд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү.

БҮРТГҮҮЛЭХ

Тус хуралд АНУ, ХБНГУ, БНХАУ, ОХУ, Хонг Конг, Сингапур зэрэг орнуудын тэргүүлэх мэргэжилтнүүд, арбитрчид, өмгөөлөгчид, хуулийн фирмүүд, төрийн болон бусад байгууллагууд биечлэн оролцож, туршлага, үзэл бодлоо хуваалцана. Олон Улсын Хурал-ын үеэр оролцогч та бусадтай нетворкинг үүсгэх, спонсор, эсхүл дэмжигч байгууллагаар оролцож өөрийн байгууллагыг сурталчлах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг мэйл /This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it./ хаягаар эсхүл утсаар /70111545/ холбогдон авна уу.

2025 оны 10 дугаар сарын 17 | МҮХАҮТ-ын их танхим, Улаанбаатар хот