Мэдээ, мэдээлэл

МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын дарга С.Энхцэцэг, Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр нар БНСУ-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хууль тогтоомж, шүүх засаглалын хорооны ахлах ажилтан Sangsoo Jun, шүүгч Hyukjoon Kwon, БНСУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Park Eunjeong нарыг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар БНСУ-д төдийгүй дэлхий дахинаа хурдацтай хөгжиж байгаа шүүхийн бус аргаар маргаан шийдвэрлэх арга болох арбитр, эвлэрүүлэн зуучлалын талаар санал солилцов. Мөн 8 сарын 7-ны өдөр Сингапур Улсад болсон олон улсын эвлэрүүлэн зуучлалын конвенцид НҮБ-ын 46 гишүүн орон нэгдэн гарын үсэг зурсан талаар онцолж, энэхүү конвенцид Монгол Улс нэгдэн орох нь ач холбогдолтой хэмээн үзлээ.

Түүнчлэн хоёр орны арбитрын эрх зүйн орчны талаар болон Монгол Улсад арбитрыг хөгжүүлэхэд хамтран ажиллах талаар ярилцав.