Мэдээ, мэдээлэл

МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитраас ӨМӨЗО-ы Худалдааг Дэмжих Хороо, Монгол-Өвөр Монголын Бизнесийн Ерөнхий Холбоотой хамтран "МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын үйл ажиллагаа" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

2020 онд тохиох Монгол Улсад Арбитр байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд арбитрыг сурталчлан таниулах, гадаад дотоод хамтыг ажиллагааг хөгжүүлэх, туршлага солилцох чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөсний нэг нь Монгол Улс дахь ӨМӨЗО-ы хөрөнгө оруулагч бизнес эрхлэгчдэд зориулсан энэхүү сургалт юм.

Уг арга хэмжээнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын дарга С.Энхцэцэг, Монгол-Өвөр Монголын Бизнесийн Ерөнхий Холбооны дэд тэргүүн Н.Үндэс нар нээлтийн үг хэлж, Монголын Олон Улсын Арбитрын ерөнхий нарийн бичгийн ларга М. Шинэбаяр, нарийн бичгийн дарга Н.Батдорж нар олон улсын худалдааны арбитрын тухай ойлголт, онцлог, арбитрын дүрэм журам болон нэхэмжлэл хэрхэн гаргах сэдвээр мэдээлэл өгч оролцогчдын асуултад дэлгэрэнгүй хариуллаа.

Түүнчлэн МҮХАҮТ-ын Гишүүнчлэлийн газрын дарга Б.Эрдэнэбат МҮХАҮТ-ын гишүүнчлэлийн шинэчилсэн журмын тухай товч мэдээллийг сургалтад оролцогчдод өглөө.