Мэдээ, мэдээлэл

Хамгийн Шилдэг Богино Хэмжээний Хүүхэлдэйн Кино (анимэйшн) төрөлд 2010 онд Оскарын шагнал хүртсэн “Логорама” кино дэлхийн алдартай брэндүүдийн барааны тэмдгийн эрхийг зөрчсөн эсэх талаарх кэйс олон улсад шуугиан дэгдээж байсан билээ. Тус киног зохион бүтээхэд дэлхийд алдартай 3000 гаруй брэндийн лого болон таних тэмдгийг зохиогчийн зохих зөвшөөрөлгүйгээр авч ашигласан байна.

Тус кэйсийг арбитрын хэрэг хянан шийдвэрлэх хуралдааны загварт оруулан нэхэмжлэгч, хариуцагч, олон улсын болон үндэсний хууль тогтоомжийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгууллаа. Энэхүү арбитрын загвар хуралдаанд Монголын Олон Улсын Арбитрыг төлөөлж Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр, Нарийн бичгийн дарга Г.Чинбат нар оролцлоо.