Мэдээ, мэдээлэл

Эрхэм хүндэт бизнес эрхлэгч та бүхнийг МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитраас зохион байгуулж буй батламж олгох хагас өдрийн СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА.

Сургалтанд оролцсоноор та – олон улсад бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүд, иргэд хоорондын дунд өргөнөөр хэрэглэгддэг шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх арга, ажиллагааны түгээмэл төрөл болох АРБИТРЫН байгууллагын талаар мэдлэгтэй болно.

Мөн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд тулгардаг олон асуудлуудын нэг болох гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдал (force majeure & hardship)-ын талаар ойлголт, түүнийг яаж тодорхойлох, үүнийг мэдэж авснаар таны бизнесийн үйл ажиллагаанд ямар ач тустай талаар мэдээлэл авах болно.

Сургалтын зочин илтгэгчээр МОУА-ын арбитрч, татварын мэргэшсэн зөвлөх, гаалийн итгэмжит зөвлөх С.Норжинсүрэн “Гаалийн бүрдүүлэлт хийхийн тулд та юу мэдэх ёстой вэ?” сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.

Оролцогчдын тоо хязгаартай тул та амжиж бүртгүүлээрэй.

Хаана: МҮХАҮТ-ын байр, 5 давхар, 503 тоот хурлын танхим
Хэзээ: 2020 оны 1-р сарын 31-ны өдөр, 14:00 цагаас

Сургалтын төлбөр: МҮХАҮТ-ын гишүүн байгууллагын оролцогч 50,000₮; гишүүн бус байгууллагын оролцогч 100,000₮
Хүлээн авагч: ХААН банк - 511 216 9997 /MNT/
Хүлээн авагчийн нэр: "МҮХАҮ-ийн танхим" /Та төлбөрийн утган дээр нэр болон утасны дугаараа бичнэ үү/

Та бүхэн утсаар бүртгүүлнэ үү.

Холбоо барих:
МОУАрбитр, Хуулийн мэргэжилтэн Ө.Бат-Эрдэнэ
Утас: 9888-6655
Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.