Мэдээ, мэдээлэл

Монголын Олон Улсын Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай болгох, олон улсын сайн туршлагыг нутагшуулах зорилго бүхий “Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрэм”-ийг боловсронгуй болгох ажлын хүрээнд Арбитрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн анхны хурал өнөөдөр 70 хувийн ирцтэйгээр зохион байгуулагдлаа.

Тус хурлаар цаашид ажиллах зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэж, хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан ажлын хэсгээр хэлэлцүүлэхэд бэлтгэх 5 гишүүний бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсгийг байгууллаа. Энэхүү дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг МОУАрбитын арбитрч О.Номинчимэг ахалж, гишүүдээр арбитрч Т.Мэндсайхан, Д.Уянга, Д.Оросоо, нарийн бичгийн дарга Г.Чинбат нар ажиллахаар боллоо.

Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн шинэчилсэн найруулгын төсөлд санал ирүүлсэн нийт арбитрчид болоод ажлын хэсгийн хуралд оролцсон нийт гишүүддээ талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье.