Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын ТОП аж ахуйн нэгжүүдэд зориулан Арбитрын байгууллагын үйл ажиллагааны мэдээлэл, давуу тал, онцлогын талаар болон гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн тухай сургалтыг Монголын Олон Улсын Арбитраас зохион байгуулж байна.

Тус сэдвийн хүрээнд анхны сургалтыг Монголын ТОП аж ахуй нэгжүүдийн нэг болох "Скайтел" ХХК-ийн удирлагууд, менежерүүд болон хуульч нар хийгээд сонирхсон бусад ажилтнуудад зориулан орсон бөгөөд сургалтыг МОУАрбитрын нарийн бичгийн дарга Н.Батдорж, хуулийн мэргэжилтэн Ө.Бат-Эрдэнэ нар зохион байгууллаа.

Энэхүү сургалтанд идэвхитэй хамрагдсан "Скайтел" ХХК-ын хамт олонд талархал илэрхийлье.