Мэдээ, мэдээлэл

Монголын Олон Улсын Арбитраас Монгол Улсын ТОП аж ахуйн нэгжүүдэд зориулан Арбитрын байгууллагын үйл ажиллагаа, давуу тал, онцлогын талаар, мөн гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдлын тухай сургалтыг зохион байгуулж байгаа билээ.

Энэ долоо хоногийн хувьд сургалтыг "ТЭСО" ХХК болон түүний охин компаниудын хуульч нарт орсон бөгөөд бидний зохион байгуулсан сургалт тус компанийн "Бахархлын өдөр" тохиосноороо онцлогтой байлаа. Сургалтыг МОУАрбитрын нарийн бичгийн дарга Н.Батдорж, хуулийн мэргэжилтэн Ө.Бат-Эрдэнэ нар зохион байгууллаа.

Сургалтад хамрагдсан "ТЭСО" ХХК-ын удирдлага, хамт олонд талархал илэрхийлье.