Мэдээ, мэдээлэл

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон түүний дэргэдэх Монголын Олон Улсын Арбитраас Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлгийг өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр МҮХАҮТ-ын байранд зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн мөн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийн багш, дэд профессор О.Мөнхсайхан, Хуульчдын Холбооны Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны дарга, өмгөөлөгч Н.Баасанжав, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Л.Төр-Од нар танилцуулга хийн, байр сууриа илэрхийлсэн юм.

Хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ын Хууль зүйн бодлогын зөвлөл, МОУА-ын Арбитрчдын зөвлөл, арбитрчид оролцон санал солилцлоо.

Оролцогчид шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой санал, бодлоо илэрхийлэн хэлэлцүүлгийн үр дүнд 1-рт бизнесийн хэрэг маргаанаа шүүхээр шийдвэрлүүлдэг, үйлчлүүлэгчийн хувиар танхимын гишүүн байгууллагуудын дуу хоолойг нэгтгэх ажлын хэсэг байгуулах, 2-рт шүүхийн ачааллыг бууруулах сонгодог арга хэрэгсэл болох арбитрын болон эвлэрүүлэн зуучлалын эрх зүйн орчныг мөн хуулиар дэмжих санал боловсруулах ажлын хэсгийг тус тус байгуулж, нэгдсэн санал, зөвлөмжийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр дамжуулан өргөн барихаар боллоо.