Мэдээ, мэдээлэл

Монголын Олон Улсын Арбитраас Монгол Улсын ТОП аж ахуйн нэгжүүдэд зориулан Арбитрын байгууллагын үйл ажиллагаа, давуу тал, онцлогын талаар, мөн гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдлын тухай сургалтыг зохион байгуулж байгаа билээ.

Энэ долоо хоногийн хувьд сургалтыг "Хишиг Арвин Индустриал" ХХК-ийн удирлагууд, менежерүүд болон хуульч нар хийгээд сонирхсон бусад ажилтнуудад зориулан орсон бөгөөд сургалтыг МОУАрбитрын нарийн бичгийн дарга Н.Батдорж, хуулийн мэргэжилтэн Ө.Бат-Эрдэнэ нар зохион байгууллаа.

Сургалтад хамрагдсан "Хишиг Арвин Индустриал" ХХК-ын удирдлага, хамт олонд талархал илэрхийлье.