Мэдээ, мэдээлэл

Монголын Олон Улсын Арбитраас Монгол Улсын ТОП аж ахуйн нэгжүүдэд зориулан Арбитрын байгууллагын үйл ажиллагаа, давуу тал, онцлогын талаар, мөн гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдлын тухай сургалтыг зохион байгуулж байгаа билээ.

Энэ долоо хоногийн хувьд сургалтыг "Мобиком" ХХК-ийн хууль эрх зүй, бодлого зохицуулалтын хэлтэс; санхүү, бэлтгэн нийлүүлэлтийн хэлтэс болон олон улсын гэрээний мэргэжилтнүүдэд орсон бөгөөд сургалтыг МОУАрбитрын нарийн бичгийн дарга Н.Батдорж, хуулийн мэргэжилтэн Ө.Бат-Эрдэнэ нар зохион байгууллаа.

Сургалтад идэвхтэй хамрагдсан "Мобиком" ХХК-ын удирдлага, хамт олонд талархал илэрхийлье.