Мэдээ, мэдээлэл

Мэдэгдэл

1 дүгээр сар 12th, 2021

 

Монгол Улсын Засгийн Газрын Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн тухай Тогтоолын хэрэгжилт дууссантай холбогдуулан Монголын Олон Улсын Арбитр нь 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарь /08:30-17:30/-ийн дагуу ажиллаж эхэллээ.

Тус арбитраар үйлчлүүлэгчид нь МҮХАҮТ-ын байранд халдвар хамгааллын дэглэм баримтлан холбогдох арга хэмжээ /маск зүүсэн байх, халуун шалгуулах, гар ариутгах, бээлий өмсөх, хүн хоорондын зай бариг/-г авч холбогдох ажилтныг дуудуулан тусгайлан бэлтгэсэн тасалгаанд уулзах, хэргийн материалтай танилцах, нэхэмжлэл, тайлбар, санал хүсэлт, гомдол, бусад бичиг баримт зэргийг өгч үйлчлүүлнэ үү.

COVID-19 халдварт өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалан дээрх мэдэгдэлд хүндэтгэлтэй хандахыг та бүхнээс хүсье.

Монголын Олон Улсын Арбитрын ажлын алба
2021.01.12