Мэдээ, мэдээлэл

2000 оны 2-р сарын 1-ээс эхлэн Эх газрын Хятад болон Хонг Конг хоорондын арбитрын шийдвэрийг биелүүлэх харилцаа тусдаа хэлэлцээрээр зохицуулагдаж ирсэн бөгөөд энэ нь шийдвэрийг биелүүлэх үр дүнтэй механизм болж чаджээ.

2020 оны 11-р сарын 27-ны өдөр талууд Нэмэлт Зохицуулалтад гарын үсэг зурсан бөгөөд олон улсын арбитрын өнөөгийн практиктай уялдуулах үүднээс анхны хэлэлцээрийн дөрвөн хэсэгт нэмэлт оруулсан байна. Эдгээр нэмэлтүүд нь 2021 оны 5-р сарын 19-өөс хойш хүчин төгөлдөр болон хэрэгжиж эхэлжээ. Онцлон тэмдэглэхүйц нэг зүйл нь, арбитрын шийдвэрийг гардан авсан хэргийн тал нь шийдвэрт дурдсан нийт үнийн дүнгээс хэтрүүлэхгүй л бол шийдвэрийн биелэлтийг аль аль улсын харьяалалд зэрэг хангуулахаар хандах боломжтой байна. Анхны хэлэлцээрийн хүрээнд ийнхүү арбитрын шийдвэрийг хоёр газар зэрэг хүлээн зөвшөөрч биелүүлэхийг хориглодог байсан юм.

Чухал өөрчлөлтүүд:

Арбитрын шийдвэрийг гардан авсан тал тухайн шийдвэрийн хэрэгжилтийг Эх газрын Хятад улс болон Хонг Конгод зэрэг биелүүлэхээр хандаж болох бөгөөд нөхөн төлүүлж буй мөнгөн дүн нь шийдвэрт дурдсан нийт үнийн дүнгээс хэтрэхгүй байх зарчмыг баримтална. Энэхүү өөрчлөлтийг оруулснаар нэхэмжлэгч нь шийдвэрийн биелэлтийг хангуулахаар аль улсад нь эхэлж хандах вэ гэдгийг сонгох шаардлагагүй болсон бөгөөд хариуцагч нь аль аль газар нь өөрийн хөрөнгөтэй боловч аль нэг газар дахь хөрөнгийн хэмжээ нь тухайн шийдвэрээр төлүүлэхээр заасан мөнгөн дүнг төлөхөд хүрэхээргүй байхад тулгардаг байсан асуудлыг шийдэж өгсөн юм.

Шийдвэр гүйцэтгэлийг Эх газарт хангуулахаар зорьж буй нэхэмжлэгч нь шийдвэрийн биелэлтийг хадгалуулах эсхүл албадлагын арга хэмжээ авхуулах тухай хүсэлтийг шийдвэрийг биелүүлэх тухай Эх газрын шүүхийн шийдвэр гарахаас өмнө болон дараа гаргах боломжтой заалт нэмэлтээр тусгагджээ.

Эх газарт гаргасан бүхий л арбитрын шийдвэрүүд тус Хэлэлцээрийн дагуу хүлээн зөвшөөрч биелэгдэх боломжтой болсон байна. Өмнө нь Хэлэлцээрийн дагуу зөвхөн тодорхой хүлээн зөвшөөрөгдсөн Эх газрын арбитрын байгууллагаас гарсан шийдвэр Хонг Конгод биелэгдэх боломжтой байсан юм.

Энэхүү Хэлэлцээрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж сонирхоно уу.