Мэдээ, мэдээлэл
Social button for Joomla

Иргэн, хуулийн этгээдүүд бизнесийн эрх зүйн харилцаанд оролцох явцад хуулиар олгогдсон эрхээ бүрэн эдлэх боломж бүрдсэн байх нь бие биедээ итгэх итгэлийг нэмэгдүүлж, хамтын ажиллагааны тогтвортой байдал хангагдах суурь болдог. Өнөөдөр иргэд хоорондын бизнесийн харилцаа өргөжин тэлж эдийн засгийн эргэлтийн урсгалыг нэмэгдүүлж байгаа нь сайшаалтай хэдий ч үүний зэрэгцээ эрх зүйн харилцаанд талуудын эрх тэгш байдал хангагдаж байх явдал нь бизнесийн ёс зүйн нэн тэргүүний асуудал мөн.

Гэрээний эрх зүйн харилцааны шинжээр нь долоон төрөлд ангилан, харилцагч талуудын эрх ашгийг харилцан тэнцвэртэй тусгаж, хуульд заасан хэлбэр шаардлагад нийцүүлэн бэлтгэсэн бизнесийн харилцаанд өргөн хэрэглэгддэг 48 гэрээний загвар бүхий эмхэтгэлийг иргэдийн эрх зүйн харилцааг соёлжуулж, тогтвортой хамтын ажиллагааг бий болгоход тус болно хэмээн итгэж эмхэтгэн бүтээв. Гэрээний эрх зүйг сонирхон судалдаг оюутан судлаач болон завгүй бизнес эрхлэгчдийн ажил үйл хэрэгт өдөр тутмын чухал хэрэглэгдэхүүн болно гэдэгт итгэж байна.

Энэхүү гэрээний эмхэтгэлийг бизнес эрхлэгч, оюутан судлаачдын гарт хүргэх ажилд бодитой туслалцаа үзүүлсэн Европын холбооны “Монголын худалдааг дэмжих төсөл” /TRAM/-д гүн талархал илэрхийлье. Тус ном нь гадуур худалдаалагдахгүй бөгөөд сонирхсон хүмүүс арбитрын ажлын албанаас үнэ төлбөргүй авах боломжтой.