Мэдээ, мэдээлэл

МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр болон Шихихутуг Их Сургуулийн төгсөгчдийн холбоо нар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд Монголын Олон Улсын Арбитрын Дарга С.Энхцэцэг, Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр, Хуулийн мэргэжилтэн Ө.Бат-Эрдэнэ, П.Сугар; Шихихутуг Их Сургуулийн төгсөгчдийн холбооны Ерөнхийлөгч Н.Гансүх, Дэд дарга Б.Ану-Үжин, П.Саруул, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Төрбат, Д.Пүрэвсүрэн нар оролцож тус тусын байгууллагын үйл ажиллагаа, цаашид хийхээр төлөвлөөд буй ажлуудын талаар мэдээлэл солилцлоо.

Уг санамж бичгийн хүрээнд талууд оюутан, судлаач, хуульч, бизнес эрхлэгчдийн эрх зүйн болон арбитрын талаарх ойлголт, мэдлэгийг сайжруулах хүрээнд сургалт судалгаа, төсөл хөтөлбөр, хурал зөвлөгөөн, уралдаан тэмцээн хамтарч зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах юм.