Мэдээ, мэдээлэл

Монголын Олон Улсын Арбитраас арбитрын байгууллагын үйл ажиллагаа, давуу тал, онцлогын талаар танин мэдүүлэх, мөн гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх сургалтыг аж ахуйн нэгжүүдэд зохион байгуулан ажиллаж байгаа билээ.

Тус ажлын хүрээнд 2021 оны 10 сарын 21-ны өдөр Монгол Улсын ТОП аж ахуй нэгжүүдийн нэг “МАК” ХХК-д, 2021 оны 11 сарын 03-ны өдөр “Туушин” ХХК-д зохион байгуулсан бөгөөд сургалтад тус байгууллагуудын удирдлагууд, хуульчид, худалдан авах ажиллагааны мэргэжилтнүүд хамрагдан мэдээлэл авч сургалтын сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

Сургалтыг Монголын Олон Улсын Арбитрын Нарийн бичгийн дарга Н.Батдорж, Хуулийн мэргэжилтэн Ө.Бат-Эрдэнэ нар зохион байгууллаа.

Сургалтад идэвхтэй хамрагдсан “МАК” ХХК болон “Туушин” ХХК-н хамт олонд талархал илэрхийлье.