Арбитрчдын танилцуулга

Арбитрч Р.Очирбал

2 дугаар сар 28th, 2022

ТА БҮХЭНД АРБИТРЧ Р.ОЧИРБАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

Ажил мэргэжлийн түүх:

Хуульч, судлаач Р.Очирбал нь 2017 оноос эхлэн Монголын Олон Улсын Арбирт арбитрчаар ажиллаж байгаа байна. Тэрээр:

  • 2005 оноос өнөөг хүртэлх Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуульд багш
  • 2005 оноос өнөөг хүртэл Монголын Хуульчдын Холбооны гишүүн-хуульч, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн-өмгөөлөгч
  • 2019 оноос эхлэн Эвлэрүүлэн зуучлагч
  • Монголын Эмнести Интернэшнлийн Удирдах зөвлөлийн гишүүн, дэд дарга

Хэвлүүлсэн өгүүлэл, хэлэлцүүлсэн илтгэл. Хүний эрх, газар болон эд хөрөнгө өмчлөх эрх, гэрээний эрх зүй, эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр 50 орчим өгүүлэл, илтгэл нийтлүүлсэн. Төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын захиалгаар 20 орчим захиалгат судалгаа хийж гүйцэтгэсэн. Хэлэлцүүлсэн илтгэлээс заримыг дурьдвал:

  • Эдийн засаг, нийгэм, соёлын эрх (Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Хүний Эрхийн Үндэсний Комиссоос зохион байгуулсан “Хүний эрхийн үндэсний форум 2021”)
  • НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмыг бусад олон санаачилгатай уялдуулах нь (WFCI Mongolia, Монгол Улсын Гадаад харилцааны яам, МУИС, UNDP 2021 он)
  • Эвлэрүүлэн зуучлалын олон улсын хөгжлийн чиг хандлага (Эвлэрүүлэн зуучлалын үндэсний зөвлөл, 2020 он)
  • Хот дахин төлөвлөлт ба хүний эрх (Гадаад харилцааны яам, Монголын Эмнести Интернэшл, Монголын Хуульчдын Холбоо, МУИС-ийн ХЗС, Отгонтэнгэр их сургуулиас хамтран зохион байгуулсан “Хот дахин төлөвлөлт - Газар чөлөөлөлт - Хүний эрх” эрдэм шинжилгээний бага хурал, 2019 он)
  • Монгол улсын шинэчлэн найруулсан иргэний хуулийн үйлчлэлийн үр нөлөө, шинэчлэлийн асуудал (УИХ-ын Тамгын газах, ХЗДХЯ, Монголын Хуульчдын Холбоо, Ханнс Зайделийн сан, МУИС-ийн ХЗС-иас хамтран зохион байгуулсан
  • “Монгол улсын хувийн эрх зүйн тулгамдсан асуудал: Иргэний болон Худалдааны хууль тогтоомжийн олон улсын жишиг” сэдэвт олон улсын симпиозум, 2017 он)
  • Иргэний газрын эрх ба эрхийн хязгаарлалт (Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Монголын Эмнести Интернэшнл, Хил хязгааргүй алхам ТББ, МУИС-ийн ХЗС, Отгонтэнгэр их сургуулиас хамтран зохион байгуулсан "Газартай холбоотой хүний эрх" сэдэвт эрдэм шинжилгээний хурал, 2015 он)
  • Монгол улс дахь эрх зүйн тогтолцоонд Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эзлэх байр суурь (JICA, Эвлэрүүлэн зуучлалын тогтолцоог сайжруулах төслөөс зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал, 2015 он)
  • Эвлэрүүлэн зуучлалын загварууд, тэдгээрийн онолын үндсэн асуудал (JICA, Эвлэрүүлэн зуучлалын тогтолцоог сайжруулах төслөөс зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал, 2014 он)