Арбитрчдын танилцуулга

Арбитрч Э.Мягмардорж

3 дугаар сар 22nd, 2021

ТА БҮХЭНД АРБИТРЧ Э.МЯГМАРДОРЖИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Хууль зүйн ухааны магистр, Удирдахуйн ухааны магистр Эрдэнэбаяр овогтой Мягмардорж нь 2006 оноос эхлэн Монголын Олон Улсын Арбитрын арбитрчаар ажиллаж байна. Тэрээр

2006 оноос Монголын Үндэсний Арбитрт арбитрч
2019 оноос Монголын Хуульчдын Холбооны гишүүн, Өмгөөлөгч
2018 оноос Оюуны өмчийн газар, Зохиогчийн эрхийн хэлтсийн дарга
2016-2018 Оюуны өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, Зохиогчийн эрхийн газрын дарга
2015-2016 Оюуны өмчийн газар, Зохиогчийн эрхийн хэлтсийн дарга
2010-2015 Оюуны өмчийн газар, Аж үйлдвэрийн өмч, Зохиогчийн эрхийн хэлтсийн дарга
2008-2010 Оюуны өмчийн газар, Зохиогчийн эрхийн хэлтсийн дарга
1996-2008 Оюуны өмчийн газар, Эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн
1990-1995 Завхан аймгийн сум дундын шүүхийн шүүгч, Завхан аймгийн шүүхийн гишүүн шүүгч
1987-1990 Дархан хот, өмгөөлөгч, Завхан аймгийн АДХГЗ хуулийн хэлтэст ахлах арбитрч, кодификаторч,

Авсан шагнал урамшуулал:

2000 – “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан“ тэмдэг
2005 – Хөдөлмөрийн хүндэт медаль
2012 – Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын “Хийморь” одон
2014 – “Алтан гадас одон”

Хийж гүйцэтгэсэн ажлуудын хувьд:

1996-2018

  • МУИС, Отгонтэнгэр, Их засаг, Шихихутаг, Идэр, ХААИС, Соёл урлагийн их сургуульд оюуны өмчийн эрх зүйн багш
  • Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Монголын Хуульчдын холбооноос зохион байгуулдаг "Өмгөөлөгч, нотариатчдад зориулсан сургалт” Сургагч багш

2015

  • Монголын Хуульчдын Холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос зохион байгуулсан “Төвийн бүсийн хуульчдын 2014, 2015 оны багц цагийн сургалт” Сургагч багш

1998-2018

  • "Ашигтай загварын мэдүүлэг бүрдүүлэх, хайлт, шүүлт хийх журам",
  • "Хорих байгууллагад ял эдэлж байгаа ялтнуудын бүтээсэн оюуны бүтээлийг хамгаалах журам",
  • "Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийг хэрэгжүүлэх журам",
  • "Оюуны өмчийн газар, хамтын удирдлагын байгууллагын хамтран ажиллах журам",
  • "Маргаан шийдвэрлэх журам",
  • "Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажиллах журам"
  • "Оюуны өмчийг үнэлэх журам"
  • "Оюуны өмчийн улсын хяналтын дүрэм”, “Оюуны өмчийн улсын байцаагчийн ажиллах журам зэрэг 20 гаруй эрх зүйн актыг боловсруулан батлуулсан

1996-2018

  • 1996, 1999, 2006 онуудад Патентийн тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Шинэчилсэн найруулга,
  • Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн тухай хууль ( 1998 ), Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль ( 2003, 2010 он ) –ийн төслийг анх боловсруулан, Засгийн газар, УИХ-аар хэлэлцэн шийдвэрлүүлэх ажлын хэсэгт орж ажиллан батлуулсан “ Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай” Берний конвенц / 1998 он /,
  • Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Зохиогчийн эрхийн гэрээ /2002 он/,
  • Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Тоглолт, дуу авианы бичлэгийн тухай гэрээ /2002 он/ ,
  • Бүтээгдэхүүний загварын олон улсын хамгаалалтын тухай Гаагийн хэлэлцээрийн Женевийн акт / 2000 он/,
  • Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридын хэлэлцээрийн Протокол /2002/ ,
  • Хараагүй, харааны бэрхшээлтэй, эсхүл хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүмүүст зориулан хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хүртээмжтэй болгох тухай Марракешийн гэрээнд нэгдэн орох асуудлыг зохион байгуулан Улсын Их Хурлаар шийдвэрлүүлсэн
  • Улс төрийн намуудын тухай хууль/ 2010 он/, Ашигт малтмалын тухай хууль /2015 он/, Зар сурталчилгааны тухай хууль /2006 он/, Хоршооны тухай хууль /2018 он/, Спортын тухай хууль / 2014 он/ Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хууль /2018 он/,Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн төслийг боловсруулсан.
  • Худалдааны тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан

Хэвлэн нийтлүүлсэн бүтээлүүдийн хувьд:

  • “Оюуны өмчийн эрх зүйн үндсэн асуудлууд” номыг зохион, хэвлэн нийтлүүлсэн 2002 он
  • Япон улсын Патентийн газрын хэвлэлд Монгол улсыг оюуны өмчийн эрхийн хамгаалалтын эрх зүйн орчин сэдвээр 2006 болон 2018 онд өгүүлэл,
  • БНСУ-ын Соёл, спорт,Аялал жуулчлалын Яамнаас гаргадаг хэвлэлд Монгол Улсын Зохиогчийн эрхийн салбарын өнөөгийн байдал, чиг хандлага сэдвээр тус тус өгүүлэл бичиж нийтлүүлсэн.
  • Олон улсын хурлуудад 20 –иод удаа илтгэл тавьсан

Мэргэжлийн байгууллага, холбоонд гишүүнчлэлтэй эсэх:

  • Монголын Хуульчдын холбооны гишүүн, Өмгөөлөгч
  • МҮХАҮ танхим, Олон улсын арбитрт Арбитрч,
  • “Оюуны өмч дэмжих төв” НҮТББ Удирдах зөвлөлийн дарга
  • Монголын Эрдэмтдийн Үндэсний зөвлөлд зөвлөх.

Ажил, мэргэжлийн сургалтанд хамрагдсан орнууд:

  • Европын Патентийн Газар, Европын Патентийн Академи, Патентийн маргааныг хянан шийдвэрлэх нь сэдэвт сургалт, Мюнхен хот, ХБНГУ
  • Европын Патентийн Газар “Шинэ бүтээлийн хайлт шүүлт хийх нь MIMOSA програм” сургалт, Вена хот, Австри
  • БНХАУ-ын ОӨГ, “Шинэ бүтээлд хайлт шүүлт хийх нь” сэдэвт Бүсийн семинар Бээжин хот
  • Европын Патентийн Газар, Европын Патентийн Академи “Патентийн сургагч багш бэлтгэх” сэдэвт сургалт, Венна, Австри
  • ДОӨБ, Японы Патентийн Газар “Оюуны өмчийн удирдлага” сэдэв сургалт, Токио хот
  • ДОӨБ-ын Японы Патентийн Газар,” Зохиогчийн эрхийн хамгаалалт” сургалт, Токио хот
  • ДОӨБ “Мадрид, Гаагийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх” сэдэвт сургалт, Щвейцари, Женев хот
  • ДОӨБ, Англи улсын хамтарсан ахисан түвшний сургалт “ Зохиогчийн эрхийн хамгаалалт” Англи, улс, Лондон хот
  • ДОӨБ, АНУ-ын хамтарсан Цахим орчин дахь зохиогчийн эрхийн хамгаалалт сургалт, АНУ, Вашингтон ДС
  • ДХБ Сингапур улс ДХБ TRIPS хэлэлцээрийн хэрэгжилт сургалт Сингапур
  • ДОӨБ, Норвегийн сан хамтарсан зохиогчийн эрхийн хамгаалалт сургалт Осло, Норвеги, Ханой Вьетнам
  • ДХБ, Олон улсын худалдааны төв Газар зүйн заалтын хамгаалалт, Парис Франц, Мадрид Испани
  • БНСУ Аж үйлдвэрийн өмчийн системийн сургалт, Зохиогчийн эрхийн сургалт Сөүл, БНСУ
  • Австрали, Сидней хотод Дэлхийн Худалдааны байгууллагын TRIPS-ийн сургалт
  • Европын Холбооны Патентийн шүүх танилцах сургалт
  • Токио хот, Сөүл Хот, Бээжин хотын оюуны өмчийн шүүх, сургалт
  • Англи улс, Лондонгийн шүүх болон Оюуны өмчийн шүүхэд танилцах сургалт
  • Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулган Монгол улсын Засгийн газрын төлөөлөгч /2014,2017 он/, Щвейцари улс, Женев хот
  • Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын Зохиогчийн эрхийн болон Уламжлалт мэдлэгийг хамгаалах байнгын хорооны хурал /2018 он/, Щвейцари улс, Женев хот
  • Энэтхэг, Малайз, Филиппин, БНХАУ, ОХУ, Герман, Австри зэрэг 20 гаруй оронд сургалтад хамрагдсан