slide_21_06_07
1613623196_88

Түргэн шуурхайАрбитрын шийдвэрт давж заалдах гомдол гаргах боломжгүй нэг үе шаттай
Ажиллагааны журамАбритрын ажиллагаа явуулах журмыг талууд тохиролцоно
ШийдвэрАрбитрын шийдвэр нь Монгол Улсад төдийгүй дэлхийн 170 улсад биелэгдэнэ

Нэхэмжлэлийн Загвар

10 дугаар сарын 14th, 2019

Нэхэмжлэлийн өргөдлийн загвар

МҮХАҮТ-ЫН ДЭРГЭДЭХ
МОНГОЛЫН ОЛОН УЛСЫН АРБИТРТ

20__ оны __ дугаар сарын __-ны өдөр

Улаанбаатар хот
Нэхэмжлэл гаргах нь

Нэхэмжлэгч: “А” ХХК /иргэний овог, нэр/
Хаяг:
Утас:
Хариуцагч: “Б” ХХК /иргэний овог, нэр/
Хаяг:
Утас:

Нэхэмжлэлийн агуулга:
Манай компани нь “Б” компанитай 20__ оны __ сарын __-ны өдөр №01 тоот “Бараа худалдах, худалдан авах гэрээ” байгуулан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 20__ оны __ сарын __-ны өдөр 20’000’000 /хорин сая/ төгрөгийн өртөгтэй бүтээгдэхүүн нийлүүлсэн. “Б” ХХК гэрээнд заасан хугацаандаа буюу 20__ оны __ сарын __-ны өдрийн дотор төлбөрөө төлөөгүй бөгөөд төлбөр төлөхийг шаардсан тухай мэдэгдлийг удаа дараа албан бичгээр хүргүүлсэн боловч өдийг хүртэл төлбөр тооцоогоо хийгээгүй байна. Б ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс манай компанид хохирол учруулж байна.

Иймд гэрээнд заасан үүргийн үнийн дүн болох 20’000’000 /хорин сая/ төгрөг, алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутамд буюу 20__ оны __ сарын __-ны өдрөөс Арбитрт нэхэмжлэл гаргах 20__ оны __ сарын __-ны өдөр хүртэл 1 хоногийн 0.5 хувиар тооцож 35 хоногийн алданги 3’500’000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг, БҮГД 23’500’000 /хорин гурван сая таван зуун мянга/ төгрөгийг арбитрын зардалд төлсөн 645’000 /зургаан зуун дөчин таван мянга/ төгрөгийн хамт “Б” ХХК-иас гаргуулж өгнө үү.

Хавсралт

  1. Бараа худалдах, худалдан авах гэрээ 2 хуудас
  2. Бараа, бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн баримт 1 хуудас
  3. Төлбөр төлөхийг шаардсан албан бичгүүд 3 хуудас
  4. Арбитрын зардал төлсөн баримт 1 хуудас г.м.

Нэхэмжлэл гаргасан
Байгууллагыг төлөөлөгчийн
албан тушаал, иргэний нэр гарын үсэг /Гарын үсгийн тайлал/

Нэхэмжлэл түүнд хавсаргасан баримт бичгийг Арбитрт гаргахдаа эх хувиар эсхүл нотариатаар гэрчлүүлнэ. Бүх баримтыг эх хувиас гадна 4 хувь хуулбарлаж өгнө.